БИДНИЙ ТУХАЙ
Манай “Төгөлдөр сан” нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын мэдлэг боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан, хараат бус, төрийн бус байгууллага юм. Боловсрол бол хувь хүний төдийгүй үндэстний ирээдүйг тодорхойлох хамгийн хүчирхэг хөрөнгө оруулалт. Иймд манай сан боловсролын чанарыг сайжруулахад идэвхтэй оролцон, ялангуяа инженер, технологийн чиглэлээр дэлхийн түвшинд өрсөлдөх мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх олон талт хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.Маргаашийн хөгжлийг өнөөдрийн хүүхдүүд бүтээдэг. Тиймээс тэдний боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нь зөвхөн хувь хүний ирээдүйг тодорхойлохоос гадна Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс суурь болох учир, “Төгөлдөр сан” энэхүү эрхэм зорилгын төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Жендэрийн тэгш байдлыг хангаж хувь хүний хөгжлийг дэмжих
- Боловсролын төв, сургалтын үйл ажиллагаа явуулах
- Тэтгэлэгт хөтөлбөр
- STEM боловсролын хөтөлбөр
- Сайн дурын үйл ажиллагааг дэмжих
Хүүхэд бүрт итгэл найдвар, ирээдүйн гэрэл гэгээг түгээх энэ эрхэм зорилго нь зөвхөн “Төгөлдөр сан”-гийн ч бус, бид бүхний нийтлэг зорилго юм. Бид улс төр, шашнаас ангид, зөвхөн хүүхдийн сайн сайхан ирээдүйд төвлөрсөн, чин сэтгэлийн хандлагаар ажилладаг. Энэ хэтийн зорилгыг биелүүлэхэд таны дэмжлэг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хэрэгтэй. Монголын ирээдүйд оруулах хамтын хөрөнгө оруулалт юм.